DUMUN factory
DUMUN
Монголын үйлдвэрийн брэнд

DUMUN

Since 1994

Олон жилийн туршлага, үйлдвэрлэлийн сахилга бат, чанарт суурилсан брэндийн түүхийг товчхон танилцуулж байна.

Эрхэм зорилго

Хүнд хөдөлмөр, өдөр тутмын хэрэглээнд итгэл төрүүлэх найдвартай бүтээгдэхүүн урлана.

DUMUN-ийн үнэ цэнэ нь эдэлгээ, тав тух, үйлдвэрлэлийн бодит туршлага, чанарын тасралтгүй сайжруулалтад оршдог.

Чанарын бодлого

“Бид орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан, мэргэжилтэй хөгжсөн ажилтнуудынхаа хамтаар олон улсын стандартад нийцсэн, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгахын төлөө үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж ажиллана.”

Үйлдвэрлэлийн орчин

DUMUN брэндийн үйлдвэрлэл, материал, гар ажиллагааны дүр зураг

Үйлдвэрийн орчин

Үйлдвэрийн орчин

Тоног төхөөрөмж, ур чадвартай баг, тасралтгүй үргэлжлэх үйлдвэрлэлийн хэмнэл.

Материал ба хийц

Материал ба хийц

Материалын сонголт, боловсруулалт, эдэлгээ даах хийц нь бүтээгдэхүүний чанарыг тодорхойлно.

Хүн ба процесс

Хүн ба процесс

Ажилчдын туршлага, гар ажиллагаа, өдөр тутмын үйлдвэрлэлийн бодит мөчүүд.

Үйлдвэрлэлийн үзүүлэлт
5
Төрлийн гутал
50+
Загварын гуталнууд
25,000+
Хос гутал жилд үйлдвэрлэдэг
150-200
Хос гутал өдөрт үйлдвэрлэдэг
500+
Хамтрагч байгууллагууд
48%
Ур чадварын зэрэгтэй ажилчид
61%
10-аас дээш жил ажилласан туршлагатай ажилчид
Компанийн түүх
1994

Эхний загваруудыг гаргаж эхлэв.

1995

Анхны цахилгаан оёдлын машин худалдан авсан.

2001

Ажилчдын тоо 13 болсон. Зуны гутал хийж эхлэв.

2006

Тоног төхөөрөмжийн шинэчлэл, гар эсгүүрийг халсан.

2007

Ажилчид 70 болж, өдөрт 250 хос үйлдвэрлэж, шинэ үйлдвэр ашиглалтад оров.

2009

Их хямрал эхэлсэн цаг үе. Үйлдвэр 3 сар үйл ажиллагаагаа түр зогсов.

2011

Хязгаарлагдмал хариуцлагатай компани боловq.

2012

Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийв.

2013

Шинэ технологийн туршилт эхлэв.

2016

ШУТИС-тай хамтран ажиллаж эхлэв.

2017

Өөрийн нэрийн дэлгүүрийг нээв.

2019

Хятад улс руу бүтээгдэхүүн экспортлож эхэлсэн. Дөмөн брэндийг үүсгэн байгуулсан. ISO 9001:2015 чанарын стандартыг амжилттай нэвтрүүлсэн.

2022

Салбар дэлгүүртэй болж, хэрэглэгчдэд улам ойртсон.

2023

Үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орсон.

2024

Байгууллагын 30 жилийн ой тохиов. Герман улсаас гутлын загварын эксперт урьж, туршлага хуримтлуулсан.

Хамтрагч байгууллагууд
Оюу ТолгойТаван БогдЭрдэнэт УурхайМАК ХХКСоёлон ИнтернэшнлMCS GroupCoca-ColaAPU CompanyGmobileНоминEmartSkytelMONCONМонголын Төмөр ЗамГазар ШимТүмэн ТөмөртAODE EquipmentVITAFITAUBDelta FoodsЭрдэнэс Алт РесурсKEMEXТавантолгой ХКSmartGPSBayalag Energy+475 бусад
Үйлдвэрийн давуу тал
Үйлдвэрлэлийн туршлагатай баг, олон жилийн хамтын ажиллагаатай байгууллагууд
Том байгууллагын захиалгад таарсан тогтвортой нийлүүлэлт
Брэндийн итгэлцэл, үйлдвэрийн гарал үүслийг онцолсон бүтээгдэхүүний танилцуулга
DUMUN

Холбоо барих

7731 2222khuugiingutal1@gmail.com